Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол-Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн” болж байна


Densmaa 2017-08-18 12:08

манай улсад элэгний B, D вирустэй 150 гаруй мянган хүн байна.

    “Монгол-Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн”-ийг “Оном сан”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Монголын гастроэнтрологийн холбоо” хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөний Ерөнхий зохион байгуулагч “Оном сан”-ийн ТУЗ-ийн дарга, ШУ-ны доктор Д.Наранбаатар энэ үеэр хэлэхдээ  “Элэгний С вирусыг манай улс дэлхийн жишигт нийцүүлэн эмчилж байна. Харин В, D вирусын хувьд эм бэлдмэл нь өндөр үнэтэй учир хүмүүс тэр бүр авч хэрэглэж чаддаггүй. Одоогийн байдлаар манай улсад элэгний B, D вирустэй 150 гаруй мянган хүн байна. Тиймээс эдгээр хүмүүсийг вирус тоолох үйлчилгээнд хамруулж, эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр олгох шаардлагатай байгаа. Манай сан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санаачлагчийн хувьд энэ асуудлыг шийдүүлэхээр холбогдох газруудад албан тоот хүргүүлсэн” гэлээ.

Европын элэг судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Том Х. Карлсен “Зөвхөн эмч, сувилагч гэлтгүй жирийн монгол хүн ч элэгний өвчлөл, вирусын талаар  сайн мэдлэгтэй байгаа нь гайхмаар юм. Энэ нь “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаагийн илрэл. Би Норвеги улсын иргэн. Манай улсад элэгний өвчлөл Монгол Улстай харьцуулахад бага. Гэвч танай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөрүүдээс суралцах зүйл их байгаа нь харагдлаа” гэсэн байна.

Үзсэн: 1217

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна