Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьжээ


Densmaa 2017-08-18 12:08

“Амбассадор сериес“ арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж оролцож МУ-ын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулжээ.

    Дэлхий даяар 28 салбартай Сингапур Улсад төвтэй Олон улсын хуулийн фирмийн санаачлан зохион байгуулдаг “Амбассадор сериес“ арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тусгай урилгаар оролцож, “Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьжээ.

Тус арга хэмжээнд Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд нарын илтгэлийг хэлэлцүүлж, тухайн улсынх нь улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийн талаар мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаагийн арга хэмжээнд Португал, Пакистан, Канад зэрэг улсын Элчин сайд нар, тус улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон байна.

     Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлж буй хөнгөлөлт, дэмжлэг, Монгол Улсад хэрэгжиж буй эдийн засгийн томоохон төслүүдийн талаар илтгэлдээ дурджээ. Мөн тэрээр уригдан ирсэн зочдын Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, цаашдын хандлагын талаар болон бусад сонирхсон асуултанд хариулт өгчээ. Оролцогсод БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээн дэх Монгол Улсын оролцоо, Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн талаарх мэдээлэл зэрэгт онцгой анхаарал хандуулж байлаа.

Үзсэн: 1663

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)