Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орны Иргэний нисэхийн ерөнхий захирлууд Улаанбаатарт чуулж байна


Densmaa 2017-08-10 12:08

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлаар "Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг уриалах нь" сэдвийн дор болж байгаа юм.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал өчигдөр Шангрилла зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Олон улсын хэмжээний хуралд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400 орчим төлөөлөгч оролцож байна. Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын энэ удаагийн “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурал “Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, Номхон далайн бүсийн орнуудад уриалах нь” сэдвийн дор болж байгаа юм. Хурал наймдугаар сарын 11-нийг дуустал тав хоног үргэлжилнэ. 

Монгол Улс НҮБ-ын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхт гишүүний нэг болсон юм. Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг долоон бүсэд хувааж, гурван жил тутам ерөнхий ассамблейгаа сонгодог байна. Ази, Номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж ирсэн юм. Манай улс өмнө нь бүсийн Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 40 дүгээр хурлыг 2003 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ. 

Манай улс иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын аудит хийлгэх, сургалт, судалгаанд хамрагдах, Агаарын тээвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцох, дотоод болон гадаад орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, сургалтын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх зэрэг ажилд идэвхтэй оролцдог. 

Үзсэн: 1150

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна