Монголчууд дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний нэг болжээ
СNN телевизээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтын дөрөвдүгээрт Монгол Улс жагссан бол жагсаалтыг бразилууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад оржээ.
Монгол Улс СNN телевизээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Тус телевиз өөрийн сайтад Монголын талаар: «Тус үндэстний амьдарч буй газрын тэнгэрт нууцлагдмал зүйлс их байна. Тэд бол маш их тэвчээртэй, эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Нүүдэлчин амьдралын дүр төрхийг өдий хүртэл хадгалж, хөөмий тоглох, эсгий гэрт амьдрахыг илүүд үздэг. Гутал, дээл, малгайгаа арьсаар хийдэг. Энэ нь тэдний түүхэн мистик дүр төрхийг улам тодруулдаг. Бүргэдийг одоо хүртэл гэрийн амьтдын адил тэжээдэг» хэмээн бичжээ. Хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг бразилууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад, харин америкууд монголчуудын дараа буюу тавдугаар байрт жагссан байна.
Үзсэн: 1092
Tweet