Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсжээ


Densmaa 2017-08-02 03:08

Он гарснаас хойшхи долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагаад байгаа аж.

    Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж нэмэгджээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг байна. Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ одоогийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болж байгаа юм. Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойшхи долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагаад байгаа аж. 

Үзсэн: 1467

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна