Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн хурал болно


Densmaa 2017-08-01 01:08

2019 онд манай улсад зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр их хурлын гол сэдэв нь “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” тухай байх юм.

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх асуудлаар Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр их хурал манай улсад болно. 2019 онд зохион байгуулах их хурлын бэлтгэлийг эхлүүлж, анхны уулзалтыг хийлээ. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн, ЖАЙКА болон бусад олон улсын байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд уулзалтад оролцсон юм.

     Ази, Номхон далайн бүс нутагт 57 орон багтдаг бөгөөд ойролцоогоор 650 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх баримт бий. Дээрх орнуудаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх сүлжээнд 37 орон гишүүнээр элссэн байдаг тухай уг сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани хэлж байна. Уулзалтыг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж буй бодлого, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй хууль, баримт бичгүүдийн талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгслөө.

    2009 онд манай улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид нэгдэж орсон. Улмаар 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа юм. Манай улс 4 дүгээр их хурлыг “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” уриатай зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд, бүс нутгийн орнуудаас 200 гаруй төлөөлөгч ирэх бөгөөд Монгол Улсын 21 аймаг, дүүргээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон улсын байгууллага, ТББ-ын төлөөллийг тэгш хамруулахыг зорьж байгаа юм. Ирэх хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтыг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллана гэдгийг уулзалтын үеэр тодотгож байв.

   Их хурал нь анх 2008 онд Тайландын Бангкок хотод болж 53 орны 600 гаруй иргэн оролцжээ. Дараагийн их хурал 2011 онд Филлипиний Манила хотод “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор нэгдсэн бол гуравдугаар их хурал 2015 онд Японы Токиод “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор зохион байгуулагдсан.

   Тэгвэл 2019 оны гол сэдэв нь “Бизнест хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах” тухай юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэж, ижил тэгш хэмжээнд авч үзэх, улмаар ажлын байранд хамруулж, ядуурлыг бууруулахад чиглэж байгаа юм.  

Үзсэн: 1019

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна