Жилийн дөрвөн улирлын турш ажиллах хүлэмжийг нэвтрүүлнэ
БНСУ-ын “Эко партнерс” компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад орон нутагт өвлийн хүлэмж барих боломжтой учир хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь БНСУ-ын “Эко партнерс” компанийн захирал Жеон Чун Сик тэргүүтэй тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жеон Чун Сик компанийхаа үйе ажиллагааг танилцуулсан юм. Тус компани Азийн хэд хэдэн оронд салбартай бөгөөд байгальд ээлтэй шинэ эрчим хүчний технологийг гаргасан байна. Уг шинэ технологийг ашиглаж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цаашлаад орон нутагт өвлийн хүлэмж барих боломжтой учир хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа солонгосын төлөөлөгчид илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй шинэ технологи ашиглахыг эрмэлзэх болсон. Энэ хүрээнд Монгол Улсад агаарын бохирдлыг бууруулах, жилийн дөрвөн улирлын турш ажиллах боломжтой хүлэмжийг нэвтрүүлэх гэж байгаад баяртай байна” гэлээ.
Үзсэн: 1080
Tweet