ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа
Тариалалтын технологийг хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 1300 гаруй аж ахуй нэгж иргэнд зээл олгосон байна.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнуудыг гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх, дүгнэлт гаргах, тариаланчдад зөвлөгөө өгөх, тариа хураалтын технологийг тодорхой болгох үүрэг чиглэл өглөө.
ХХААХҮЯ-наас 2017 оны хаврын тариалалтыг 5-р сарын 03-наас эхлүүлж, нийтдээ 517,4 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс үр тариа 391,6 мянган га-д, улаан буудай 366,9 мянган га-д, төмс 14,6 мянган га-д, хүнсний ногоо 7,2 мянган га-д, тосны ургамал 75,9 мянган га-д, тэжээлийн ургамал 25,7 мянган га-д, эмийн ургамал 1,9 мянган га-д, жимс жимсгэнэ 287,1 га-д тус тус тариалсан байна.
Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтын технологийг хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 1300 гаруй аж ахуй нэгж иргэнд зээл олгосон байна. Мөн сайд П.Сэргэлэн эрүүл бүсээс мал мах бэлтгэж, экспортлох ажлыг дэмжиж ажиллах чиглэлийг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгожээ.
Үзсэн: 1129
Tweet