Монгол улсын нийт нутгаар гантай, гандуу байна
Өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургаадугаар сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун боллоо гэж цаг уурчид мэдээлжээ.
Монгол улсын нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна хэмээнУс цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Долоодугаар сарын 20-ны мэдээгээр Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумын нутгаар гантай байна.
Увс, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн үнэлгээ хийжээ.
Өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургаадугаар сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун боллоо гэж цаг уурчид мэдээлсэн байна.
Үзсэн: 1988
Tweet