Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном бүтээжээ


Densmaa 2017-07-25 06:07

Монголчуудын өвөрмөц соёл зан заншил, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн эд өлгийн дурсгалуудыг номонд багтаан харуулсан бөгөөд хүрэл зэвсгийн үеэс дундад зуун болон орчин цагийн үеийг хамруулсан байна.

       Монголбанк “Эрдэнэсийн сан” дахь шилмэл үзмэрүүдээсээ дээжлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном бүтээжээ. Өдгөө уг сангийн үзмэрийн тухай хоёр дахь бүтээл болж буй отгон ном нь Монголчуудын түүхийн хөгжлийн урт удаан замыг туулахдаа үлдээсэн өвөрмөц соёл зан заншил, өөрсдийн гэсэн гоо зүй, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн эд өлгийн дурсгалуудаас бүрдсэн бөгөөд хүрэл зэвсгийн үеэс дундад зуун болон орчин цагийн үеийг хамруулсан байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгт болох цаасан болон зоосон мөнгө, дурсгалын зоос, алтан маркнуудыг ч сонирхуулжээ. Тухайн үзмэр тус бүр нь монгол англи хэл дээр дэлгэрэнгүй тайлбартайгаараа онцлог юм. Уг номыг бүтээхэд Монголын Үндэсний Музейн эрдэмтэн, судлаачид хамтран оролцжээ. 

  1924 онд Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байдаг.

Үзсэн: 1963

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна