Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Залуу монгол судлаачид Монгол ахуй соёлтой танилцана


Densmaa 2017-07-25 06:07

Энэ удаагийн залуу Монгол судлаачдын зуны сургуульд 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутнууд суралцахаар иржээ.

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль” өчигдөр эхэллээ. Тус зуны сургуулийн зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцаа бий болгоход оршдог бөгөөд Монгол судлал хөгжихөд ч том хөшүүрэг болдог байна. 

Энэ удаагийн залуу Монгол судлаачдын зуны сургуульд Орос, Щвейцарь, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутнууд суралцахаар иржээ. Суралцагчид малчны ахуй амьдралтай танилцаж, монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээл үзнэх юм. 

Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачдын лекц сонсоно.

Үзсэн: 1264

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна