Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Хааны эрэлд - 2017" олон улсын хамтарсан сургууль эхэллээ


Densmaa 2017-07-25 06:07

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга хамтарсан сургуулийн үйл ажилагааг нээж, 26 орны цэргийн багууд, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэллээ.

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 'Хааны эрэлд' энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын хойд бүс хариуцсан орлогч дарга, хошууч генерал Рожер Нобел болон олон улсын цэргийн хамтарсан сургуульд оролцогч улс орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд, цэргийн атташе, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, албаны бусад хүмүүс оролцжээ.

Нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга тус үйл ажиллагаанд оролцож буй 26 орны цэргийн багууд, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 'Хааны эрэлд' энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2017 онд 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 5 тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн 'Хааны эрэлд-2017' сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.

Үзсэн: 1526

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна