Монголыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгджээ
2017 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өссөн байна.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 2017 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өссөн байна. Харин хилийн чанадыг зорьсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор 1.2 саяд хүрсэн байна. Гадагшаа аялах иргэдийн тоо сүүлийн гурван жилд 20 хувиар буурсан бол дотоодын аялал, жуулчлал сүүлийн хоёр жилд ойролцоогоор 10-12 хувиар өссөн аж. Ялангуяа Хөвсгөлийн аяллыг сонирхсон иргэдийн тоо жил бүр нэмэгдсэн байна.
Үзсэн: 1001
Tweet