Олон Улсын Валютын Сангийн шинжээчид ажиллаж байна
Гурван жилийн хугацаанд хэрэгжих ОУВС-ийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд эдийн засгаа сэргээж, төсвийн сахилга батыг сайжруулахаар ажиллаж байгаа юм.
Олон Улсын Валютын Сангийн шинжээчдийн баг манай улсад ажиллахаар иржээ. Засгийн газар, Олон Улсын Валютын Сантай Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийг энэ оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Олон Улсын Валютын Сан улирал тутам хянаж, үнэлгээ хийнэ. Гурван жилийн хугацаанд хэрэгжих Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хэд хэдэн чиглэлд арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээж, төсвийн сахилга батыг сайжруулахаар ажиллаж байна. Эхний ээлжид хэд хэдэн чиглэлд татвар нэмэх, нийгмийн халамжийг танасан. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газраас хүүхдийн мөнгийг нөхөн олгоход 100 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан юм. Энэ нь дээрх хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй явдал болсон гэж зарим эдийн засагч хэлж байгаа. Харин Засгийн газар нүүрсний орлого нэмэгдэж, төсвийн орлого давж биелсэн тул энэ хэмжээний зарцуулалт гаргах нь дээрх асуудалтай хамааралгүй гэж үзсэн байна.
Үзсэн: 1497
Tweet