Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатарт чуулж байна


Densmaa 2017-07-20 06:07

Олон улсын хурлын хүрээнд 7-р сарын 21-нд Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, Дүрслэх урлагийн музейд“Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв" үзэсгэлэн гарах юм.

    “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015-2017 онд хэрэгжүүлж буй “Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ  хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа” төслийн хүрээнд хийж буй  энэхүү хурал нь Бурханы шашны их хөлгөн судар Монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан  үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон  улсын  эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэж байгаагаараа онцлог юм. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж буй уг хуралд Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд болон Монголын болон олон улсын байгууллагыг төлөөлөн 36 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн судалгаа шинжилгээний  үр дүнгээ танилцуулж байгаа юм.

    Олон улсын хурлын хүрээнд 7 дугаар сарын 21-ний 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд“Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм.

   Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Энэхүү хосгүй үнэт өв нь 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болох тухай түүхчид онцолдог юм. Уг бурхан шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бичиж урлаж байжээ.

Үзсэн: 1658

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Excellent post. Ӏ ᴡas checking ϲonstantly this blog and І am inspired! Extremely helpful info specially tһe closing sectiߋn : ) I maintain ѕuch info much. Ӏ usеd to be seeking tһis certain information for а long time. Τhanks and gooɗ luck. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ⅽom