Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-11-23
mongol

Шинэ мэдээ

Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн Улаанбаатар хотноо болно


Densmaa 2017-07-20 01:07

Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор ОХУ, Украйн, Беларусь, БНХАУ, Их Британи, Латви, Турк, Монгол зэрэг найман улсын тамирчид мэдүүлгээ ирүүлсэн байна.

    Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн долдугаар сарын 21-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор ОХУ, Украйн, Беларусь, БНХАУ, Их Британи, Латви, Турк, Монгол зэрэг найман улсын тамирчид мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэмцээний үеэр Монголын даамын холбооноос “Холбооны цом” тэмцээн, дэлхийн шилдгүүдтэй зэрэг тоглолт, уулзалт ярилцлага хийх ба тэмцээний явцыг шууд дамжуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд ОХУ-ын их мастерууд болох дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев болон Латвийн тамирчин, олон улсын их мастер, дэлхийн аварга Г.Валнерис нарын зэрэг дэлхийн шилдгүүд өрсөлдөх юм. Гадаадаас нийт 10 олон улсын их мастер оролцох бол манай улсын шилдгүүд болох Гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Г.Ганжаргал, Р.Манлай нарын их мастерууд оролцох юм. 

Үзсэн: 215

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна