Марш тактикийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид тэргүүн байр эзлэв
9 орны 34 баг тамирчид оролцсон Мёнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээний лон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлж, эх орноо сурталчилсан байна.
ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мёнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ сарын 8-нд болж тусгай урилгаар оролцсон Монголын баг тамирчид олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд "Тэргүүн байр" эзэлж, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчиллаа. 34 дэх удаагаа болж буй тус тэмцээнд АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, Германы болон Олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүн, Бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлджээ. Баг тамирчид 14 км зайд гүйж буудлага, тэсрэх бөмбөгийн зурвас, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг даалгаварыг биелүүлэн, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын талаарх асуултад хариулжээ.
Үзсэн: 1574
Tweet