Монголын тамирчид Японы Яйзү хотод олимпийн бэлтгэл хийнэ
Баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан Шизуока муж, Яйзү хотын иргэдэд Монгол Улсын талаар мэдээлэл өгөх, сурталчилах таниулах олон арга хэмжээг зохион байгуулжээ.
Японы Шизуока мужийн Яйзү хот нь “Токио-2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөл, Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн төрлөөр Монгол Улсын шигшээ багийг хүлээн авч, бэлтгэл хангуулах бааз хотоор ажиллаж байна. Тус хотын иргэдэд Монгол Улсын талаар мэдээлэл өгөх, сурталчилах таниулах олон арга хэмжээг Яйзү хотын гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг Б.Янжинлхам зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан Шизуока муж, Яйзү хотын 12 мянган сурагчийн үдийн хоолонд Монгол хоол бэлтгэж өгсөн байна. Сурагчдын хувьд сургуулийн радиогоор Монголын талаар мэдээлэл сонсч, манай улсын талаар олон асуулт асууж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ.
Үзсэн: 1305
Tweet