Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга манай улсад айлчилж байна
Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима энэ сарын 17-19-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм. Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Үзсэн: 1499
Tweet