Хүүхдийн сур харваа
Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа 6-9, 9-17 гэсэн хоёр насны ангилалтай. Хүүхдийн харваанд Хананд 20 сум, Хасаанд 12 нийт 32 сум тавьж цэц мэргэнээ сорьдог.
Сур харваа нь харвах, намнах үйлээс балар эрт цаг, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн төдийгүй анх үедээ хавчаахай нум хийдэг байжээ. Тэр цагийн хүмүүс харвахдаа ч гарамгай төдийгүй нум сум харвах ёслол үйлддэг байсан гэж сурвалж бичигт олонтаа тэмдэглэгджээ. Сур харваа нь Монголын түүх соёл, өв уламжлалын салшгүй нэгэн хэсэг төдийгүй эртнээс уламжлагдан ирсэн наадаан, баяр цэнгэл билээ. Эрийн гурван наадмын сур харваа нь өвөг харваа хэмээх урианхай сур харваагаар эхэлж буриад харваа, хүүхдийн харваагаар үргэлжилж халах сур харваагаар дуусдаг. Үндэсний сур харваагаас хамгийн их түгэн дэлгэрсэн нь халх сурын харваа юм. Ер нь халх сурын харвааны нум нь эвэр элэгтэй, шөрмөсөн аралтай. Буриад нумнаас хэлбэрийн хувьд ялгаатай. Сум нь эвэр булцуутай, 4 өдтэй байдаг. Бай нь хана сур, хасаа сур гэсэн хоёр төрөлтэй байна.
Манай улс Үндэсний сурын хүүхдийн харвааг 1980-аад оноос эхлэн тогтмол зохиож байна. Сүүлийн жилүүдэд үндэсний сурын харваагаар хичээллэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал өнгөрсөн жилийн баяр наадмаар 130- гаруй хүүхэд цэц мэргэнээ сорьж байсан бол энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 200-аад хүүхэд оролцсон юм. Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа 6-9, 9-17 гэсэн хоёр насны ангилалтай. Хүүхдийн харваанд Хананд 20 сум, Хасаанд 12 нийт 32 сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Улсын хэмжээнд Төв, Баян-Өлзий, Өвөрхангай, Говь–Алтай, Дорнод, Дорноговь зэрэг аймгийн хүүхдүүд үндэсний сурын спортоор тогтмол сайн хичээллэж байна. Тэдний төлөөлөл болгож Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч Сайнбилгийн Цэцэг-Өлзийтэй бид уулзлаа. Тэрээр 3-н жилийн хугацаанд үндэсний сурын харваагаар хичээллэж байгаа юм. Өнгөрсөн жил монгол улсын өсөх идэр мэргэн, Монгол улсын аварга цолын эзэн болж байсан юм. Үндэсний сураар хичээллэхэд бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл их чухал. Чин сэтгэлээсээ хандахаас гадна багшийнхаа үгийг дуулгавартай сайн дагах учиртай гэдгийг онцоллоо.
С.Цэцэг-Өлзий: Хүн болгон өөр өөрийн арга барилтай. Би харвахдаа хасаан дээрээ барьдаг. Хүмүүс бол өөр газар барина, байшин барьдаг. Би хасаан дээрээ барьчхаад тэгээд задаргаагаа хийнэ. Миний задаргаа бол сонин. Татаж байгаад арагшаагаа тавина гэсэн ойлголттой. Задаргаа бол техник, оньсноос нь мултална гэсэн ойлголт юм. Шантрах үе байлгүй яахав бороотой, салхитай, нартай үүлтэй цаг агаарын өөрчлөлтүүд их гарна. Тэр бүхэнд зогсоод л шантрах зүйл их байдаг. Их нартай байх юм бол нум буугаад сум дутах магадлалтай. Их салхитайд сум хазгай явах магадлалтай, тийм болохоор бодох зүйл их гарч ирдэг. Миний нум бол уламжлагдаж ирсэн нум амжилт дагуулсан нум бий. Спортын мастер Сайханчимэг, Батням тэр 2 хүн улсын аварга болж байсан. Тэднээс уламжлагдаж ирсэн нум. Тэгэхээр их ховор үнэтэй нум гэсэн үгдээ... Миний сумны тухайд би түрүү жил сумаа авсан жил барьж байна миний сум бол их нарийхан. Хүн болгоны сум өөр байдаг. Жишээ нь булцуу нь том нарийн жижиг онь мэдрүүлэг гээд бүгд өөр байдаг. Миний сум бол нарийхан жижигхэн сум байгаа. Өөр сумаа харавбал алдагдахгүй өөрсдөө тохируулж авдаг болохоор бяр чадал арга техниктээ тохируулж авдаг. Нум сум харвахад хүмүүс бяр шаардана гэдэг. Гол нь эв дүй гэж би хувьдаа боддог. Гэхдээ хүч бол орно. Зуун хувь гэж үзвэл ная нь эв дүй шаардана даа. Өөрөө хичээж чадвал ямар ч хүн 3 сар хичээллээд ч монгол улсын мэргэн болж чадна.
Сурын спортоор хичээллэх нь олон давуу талтай. Ахмад настнаа хүндэлж сурна. Хүнтэй харьцах, биеэ зөв авч явж сурахаас гадна тэсвэр хатуужилтай хүлээцтэй, нийтэч болдог. Нэвтрүүлгийн оролцогч Цэцэг-Өлзий ирээдүйд Монгол улсын даяар дурсах дархан мэргэн болно гэсэн зорилго өмнөө тавьжээ. Энэ бол үндэсний сурын спортын хамгийн том цол.
С.Цэцэг-Өлзий: Манай багын тухайд бол дотроо улсын өсөх мэргэн 2, улсын аваргууд 4-р байр эзэлсэн хүүхэд нэг бага насны түрүү авсан хүүхдүүд бий хэмээн Хасааг сураар хийдэг мяндас давхарлаж авч байгаад оёод түлж хийдэг. Суран хасаа нь мяндасан хасааг бодвол их хүнд болдог. Мяндсан хасаа нь арай хөнгөн. Хамгийн эхлээд нумаа татаад зогсоно. Томчуудынхаа нум суманд гүйнэ. Оносон хасаагаа өрж сурна . Тэгээд өдөржин зогсоно. Их тэсвэр тэвчээр шаардана. Энэ жилийн улсын наадамд эр эм нийлээд 140- өөд хүүхэд орсон. Би 27 онож түрүүлсэн .
Улсын баяр наадмаар цэц мэргэнээрээ шалгарч үлдсэн хүүхдэд улсын өсөх идэр мэргэн цол олгодог. Монгол хүүхэд бага балчраасаа ээж, аав, ах эгч нарынхаа харвасан сумыг хормойлж гүйдэг. Ингэж сум зөөж эхэлсээр сурын спортод хөл тавьж эхэлдэг. Бороо хур, салхинаас эхлээд сумаа тавихад анхаарах зүйл их гардаг. Тиймээс харваач хүн тавьсан сумаа хаана тусахыг тооцоож сурах учиртай.
Үзсэн: 3313
Tweet