МУГЖ Э.Амартүвшин Италийн Арена Ди Веронад дууллаа
Тэрээр Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийг нээж Риголеттогийн ариг дуулсан байна.
МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин, Э.Амартүвшин энэ сарын 1-нд Италийн хамгийн эртний тайз гэгддэг Арена Ди Веронад Ж.Вердийн “Риголетто” дуурийг нээж Риголеттогийн ариг дууллаа. Арена Ди Веронад нийт таван удаа тоглох тус дуурийн эхний хоёр тоглолтод МУГЖ Э.Амартүвшин ийнхүү дуулж дуурийн нээлтэд оролцов. Түүний энэхүү дүрийн талаар Италийн хэвлэлд "Гол дүрд нь анх удаа Монгол Улсын залуу баритон, гайхалтай өгөгдөлтэй дуучин Энхбатын Амартүвшин дуулсан нь тус дүрийн нууц далд санаа, онцлог бүрийг хэдийн таньж мэдсэн мэт санагдлаа. Дуурийн гол дүрийн хамгийн зовж шаналсан хэсгүүдийг тодотгосон дуулалтын үг хэллэг, дуудлага нь төгс байсан бөгөөд маш их гашуудан эмгэнэж буй эцэг хүний дүрийг гайхалтай бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээн, нижгэнэсэн алаг ташилтыг зүй ёсоор хүртлээ" хэмээжээ. Дашрамд мэдээлэхэд, МУГЖ Э.Амартүвшин ирэх жил “Ернани” дуурь, Австралийн Седней дуурийн театрт дуулах урилга авчээ.
Үзсэн: 1895
Tweet