Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын гольф сонирхогч Рон Рутланд, Адам Роулстан нар Монголд


Densmaa 2017-07-04 03:07

Тэд “1800 орчим км-ийг Монголын үзэсгэлэнтэй нутгаар аялан өнгөрүүлэх гэж буйдаа туйлын таатай байна” хэмээн Фэйсбүүктээ бичсэн байна.

    АНУ-ын гольф сонирхогч Рон Рутланд, Адам Роулстан нар Монгол орны баруун хязгаар Алтай нуруу, Хүйтний оргилын бэл орчмоос нийслэл Улаанбаатар хүртэл нэгэн сонирхолтой спорт-аяллыг зургадугаар сарын 29-нөөс эхлүүлжээ. Тэд Хүйтний оргилын бэлээс гольфийн бөмбөгөө цохиж явсаар Улаанбаатар хотод ирэх бөгөөд урьд нь хэн ч ийм урт замыг гольф цохиж туулаагүй учир тэд зорьсон газраа хүрвэл Гиннесийн амжилтад бичигдэх аж.

 

   Рон, Адам нар нийт 1850 км замыг 83 хоногт дуусгахаар шамдаж буй бөгөөд замдаа олон сонирхолтой адал явдалтай таарч, аяллынхаа алхам бүрийг Фэйсбүүк хуудастаа тэмдэглэсээр яваа юм. “Бид 1800 орчим км-ийг Монголын үзэсгэлэнтэй нутгаар аялан өнгөрүүлэх гэж буйдаа туйлын таатай байна” хэмээн Фэйсбүүктээ бичсэн байна. Гольфчдын талаар барууны Дэйли Стар, Хафинпост зэрэг хэд хэдэн мэдээллийн сайт бичиж мэдээлжээ.

Үзсэн: 1743

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна