Гадаадад суугаа монголчууд дахин санал өгч байна
Тодруулбал, энэ сарын 4, 5-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр оролцон саналаа өгөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад гадаадад суугаа монгол иргэд саналаа өгч байна. Тодруулбал, энэ сарын 4, 5-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр оролцон саналаа өгөх юм.
Манай улсын 140 орчим мянган хүн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 7209 иргэн бүртгүүлсэн байна. Саналын хуудаснуудыг хүргүүлсэн бөгөөд дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болж байна.
Үзсэн: 1466
Tweet