Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Италийн алдарт "Үнсгэлжин" дуурийг тоглоно


Densmaa 2017-06-30 01:06

Тус дуурийн тоглолтод Монголын дуурийн дуучдаас гадна Итали, Испани, Оросын алдартай уран бүтээлчид оролцоно.

    Италийн шилдэг таван удирдаачийн нэг Якобо Сибари Ди Пескассэроли Италийн алдарт "Үнсгэлжин" дуурийг ирэх долдугаар сарын 2-нд ДБЭТ-ийн тайзнаа Монголын үзэгчдэд толилуулах гэж байна. Тус дуурийн тоглолтод Монголын дуурийн дуучдаас гадна Итали, Испани, Оросын алдартай уран бүтээлчид оролцоно. Уг төсөл нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Удирдаач Якобо Сибари Ди Пескассэроли “Үнсгэлжин дуурь Итали хэв маяг, хөгжилтэй өнгө аясыг бүрэн шингээж чадсан дуурь” гэдгийг онцоллоо. “Үнсгэлжин”-гийн дүрийг дуурийн дуучин С.Аяана бүтээнэ. Түүний санаачилгаар хоёр жилийн өмнөөс Итали, Монголын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн “Үнсгэлжин” тоглолтыг цаашид Англи, Испани, Итали, Сингапур зэрэг оронд тоглохоор төлөвлөж байгаа аж.

Үзсэн: 1627

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна