Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болно
Хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн саналыг ирэх сарын 4-5-нд авахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болохоор боллоо. Үүнтэй холбогдуулан хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн саналыг ирэх сарын 4-5-нд авахаар боллоо. Гадаад улсад байгаа монгол иргэдээс 7209 иргэн саналаа өгөхөөр өмнө нь бүртгүүлсэн. Тэгвэл энэ удаагийн дахин санал хураалтад мөн адил эдгээр 7209 хүн оролцох эрхтэй. Нэмж бүртгэл авах, шинээр бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдан ажиллаж байна.
Үзсэн: 1468
Tweet