Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Densmaa 2017-06-22 04:06

Ноён М.И.Дидигов айлчлалын хугацаанд УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд, ҮАБЗ-ийн удирдлагууд, Хууль зүйн яамны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгаагонцлон тэмдэглэв. Түүнчлэн “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш харилцаа эрчимжиж байна. Салбарын яам хооронд харилцан айлчлал, гэрээ хэлэлцээр цөөнгүй хийгдлээ. Манайхаас гэхэд 5-6 сайд ОХУ-д айлчилсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай боллоо. Энэ бүхэн нь манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаанд нэгэн шинэ үе нээгдэж буйг илтгэн харуулж байна” гэлээ. Ноён М.И.Дидигов айлчлалын хугацаанд УИХ-ын Байнгын хороодын дарга, гишүүд, ҮАБЗ-ийн удирдлагууд, Хууль зүйн яамны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Парламент хоорондын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж буйд баяртай байна. Бүс нутаг, хил орчмын аймаг, хот, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, худалдаа, бизнесийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын нэн чухал зорилт юм гэж онцоллоо.

Үзсэн: 1476

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (42)