2016 онд төрөлт 3,3 хувиар буурчээ
2016 онд улсын хэмжээнд 77803 эх амаржсан нь 2015 онтой харьцуулахад төрөлт 2631 тохиолдлоор буюу 3.3 хувиар буурсан.
Монгол улсын хүн ам 2016 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 119.9 мянга болж, нийт хүн амын 68.9 хувь нь хот суурин газар, үлдсэн 31.1 хувь нь хөдөө амьдарч байна. Дундаж наслалт 2016 онд 69.57 болж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.10, эрэгтэйчүүдийнх 65.58 байна.
2016 онд улсын хэмжээнд 77803 эх амаржсан нь 2015 онтой харьцуулахад төрөлт 2631 тохиолдлоор буюу 3.3 хувиар буурсан. Улсын хэмжээнд 78194 хүүхэд төрснөөс 1681 нь хоёр ихэр, 27 нь гурван ихэр хүүхэд байна.
Үзсэн: 1196
Tweet