Ирэх сарын 5-7-нд “Мазаалай” хиймэл дагуул тойрог замд орно
Энэ үеэр анхны сигнал хүлээн авах, Монгол Улсын Төрийн дууллыг “Мазаалай” хиймэл дагуулаас эгшиглүүлэх ажээ.
Монгол улс нь сансрын орчин эзэмшигч улс орны нэг. Энэ жилийн хавар Олон улсын сансрын тойрогт “Мазаалай” хиймэл дагуулыг анх удаа хөөргөлөө. Энэхүү хиймэл дагуул нь ирэх сарын 5-7-нд Олон улсын сансрын станцаас өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх гэж байна. Энэ үеэр анхны сигнал хүлээн авах, Монгол Улсын Төрийн дууллыг “Мазаалай” хиймэл дагуулаас эгшиглүүлэх ажээ. “Монгол улс нь ганцхан хиймэл дагуул хөөргөөд зогсохгүй дараагийн тусгай зориулалтын хиймэл дагуул бүтээж, хөөргөх мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн” гэж Монгол Улсын баатар, Сансрын нисгэгч Ж. Гүррагчаа ярьлаа.
Үзсэн: 1252
Tweet