Францаас махны чиглэлийн хонь авчирлаа
Суффолк үүлдрийн хуц 120-130 кг жинтэй бол эм хонь нь 90 кг хүрдэг, зургаан сартай хурга нь 65 кг жин дардаг ажээ.
Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам 2017 оныг монгол малын чанарыг сайжруулах зорилгоор, махны болон нарийн ноосны чиглэлийн дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон оруулж ирлээ. Франц улсаас “Суффолк, Беричон душер, Романов, Меринос” зэрэг үүлдрийн 700-гаад хонийг өчигдөр эх орондоо авчирсан байна. Суффолк үүлдрийн хуц 120-130 кг жинтэй бол эм хонь нь 90 кг хүрдэг, зургаан сартай хурга нь 65 кг жин дардаг ажээ. Эдгээр үүлдрийн хонь нь ноосны болоод махны чиглэлээр үржсэн дэлхийд алдартай. Романов хонь гэхэд 2-оос 4 хурга жилдээ гаргадаг аж. Франц улсдаа бэлчээрийн хариулгатай байдаг нь монгол нутагт өсөн үржих эхний алхам болох юм байна.
Үзсэн: 4439
Tweet