Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн банк эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ


Densmaa 2017-06-19 06:06

Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр МУ-тай тууштай хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

    Монгол улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсч байгаатай холбогдон Дэлхийн банкнаас эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ тухай Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон “Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхийн амьдралыг сайжруулж, бизнесүүд өсч дэвжихэд тусална. Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Төслийн санхүүжилтээр Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд зарцуулна. Эдгээр хоёр сүлжээ нь нийт 9 аймагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг юм.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл өсгөх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Уг нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг Дэлхийн Банк дэмжиж ажиллахаар боллоо. Тус төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын стратегийн сангийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

Үзсэн: 1379

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна