"Улаанбаатар цом" сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болно
Тэмцээнд 12 орны нийт 121 боксчин өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
"Улаанбаатар цом" сонирхогчдын боксын олон улсын тэмцээн энэ сарын 21-25-ны өдрүүдэд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ, Шриланк, Тайвани, Флиппин, Киргизстан, Бутан, Индонез гэсэн 12 орны нийт 121 боксчин өрсөлдөх юм. Манай улсаас нийт 40 тамирчин оролцохоор мэдүүлжээ. "Улаанбаатар цом" тэмцээн 2000 он хүртэл тасралтгүй 26 жил зохион байгуулагдаад завсарласан. Тэгвэл өнгөрсөн жилээс эргэн зохион байгуулахад зургаан орны ширэн бээлийтэн манай рингэнд чуулсан юм. Энэ удаагийн тэмцээн наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Үзсэн: 1690
Tweet