Бямба, 4-р сар 5, 2025 17:30:54
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05,04-04-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Он гарсаар хоёр тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолжээ


Densmaa 2017-06-16 04:06

Тавдугаар сард Лондоны металлын биржид нэг тонн цэвэр зэсийн дундаж ханш 5591.5 ам.доллар байсан нь өмнөх сараасаа 1.9 хувиар бага дүн юм.

    Монгол Улс оны эхний таван сард хоёр тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 56.5 хувиар өссөн дүн. Нийт экспортын 49 хувийг буюу нэг тэрбум ам.долларыг нүүрснээс бүрдүүлсэн байна. Гол экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс худалдан авч борлуулах компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн “Chalco” компанид зүүн Цанхийн нүүрсийг I улирлын ханшаар нь буюу тонныг нь 59.3 ам.доллараар борлуулсан хэвээр байна. Тавдугаар сард Лондоны металлын биржид нэг тонн цэвэр зэсийн дундаж ханш 5591.5 ам.доллар байсан нь өмнөх сараасаа 1.9 хувиар бага дүн юм. Үүнээс гадна боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 30 хувиар буурч, 141.7 сая ам.доллар болсон байна.

Үзсэн: 1589

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: