Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Densmaa 2017-06-16 04:06

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Японы төлөөлөгчдийг “Улаанбаатарын яриа хэлцээ” бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.

   Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хуралд оролцож байгаа Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дэд захирал Ш.Такизаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.  Тиймээс хоёр орны харилцаа эрчимтэй өрнөж, Стратегийн түншлэл хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд амжилттай хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Японы төлөөлөгчдийг “Улаанбаатарын яриа хэлцээ” бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.

Үзсэн: 1518

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)