“Чингисийн хүүхдүүд” УСК нээлтээ хийнэ
Уг бүтээл нь Монголын эртний түүхт морины уралдааны уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний УСК юм.
Найруулагч Д. Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино энэ сарын 30-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийх гэж байна. Тус бүтээл нь Монголын эртний түүхт морины уралдааны уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Киноны зураг авалтын дараах постпродакшнийг АНУ-ийг EFIILM гүйцэтгэжээ. Уг кино нь АНУ-ын Кино ассоциациас АНУ-д гаргах лиценз болох GENERAL AUDEINCE буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог юм.
Үзсэн: 2419
Tweet