Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Германы Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов


Densmaa 2017-06-15 01:06

Уулзалтаар төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа болон германы талын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг бодит ажил болгох талаар санал солилсон байна.

   Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт  өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцсон юм.

   Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм болох энэ уулзалтын үеэр талууд Монгол, Германы улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ болон бүс нутаг, олон талт харилцааны  асуудлуудаар санал солилцсон байна. Тухайлбал, Берлин хотноо 2016 онд хуралдсан Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болон “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн 5 дугаар уулзалтын үеэр хоёр талаас тавьсан саналууд, германы талын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг бодит ажил болгохын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлжээ.

Үзсэн: 1312

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (49)