Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулж байна


Densmaa 2017-06-13 03:06

ЭМЯ, Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна.

    ЭМЯ “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2019 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус төслийн ахлах зөвлөх Охара Хироши, зохицуулагч Нода Хироюки нарыг хүлээн авч уулзан, “Та бүхний эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээнд, ялангуяа хүүхэд, яаралтай тусламж, гэмтэл, вакцины чиглэлээр оруулсан хувь нэмэр их байсан” гэв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Японы заах аргын стандарт сургалтыг нэвтрүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа юм.

Үзсэн: 1102

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна