Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Бадамдоржийн Батбаяр ЕАБХАБ-ын Аудитын хорооны гишүүн боллоо


Densmaa 2017-06-13 03:06

Монгол улс нь ЕАБХАБ-д арав гурай жил ажиглагчийн статустай явж, 2012 онд жинхэнэ гишүүн болсон.

   Ази, Америк, Европын 57 орныг эгнээндээ нэгтгэсэн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Аудитын хорооны гишүүнээр монгол хүн томилогдлоо.

Энэ сарын нэгнээс үүрэгт ажилдаа орсон Бадамдоржийн Батбаяр нь Монгол Улсын Ерөнхий  Аудиторын орлогчоор ажиллаж байсан бөгөөд бизнесийн удирдлагын ухааны доктор юм.

Монгол улс нь ЕАБХАБ-д арав гурай жил ажиглагчийн статустай явж, 2012 онд жинхэнэ гишүүн болсон. Ингэснээр зүүн Азийн бүс нутгаас анхны гишүүн орон нь болсон байна. Тус байгууллага нь зэвсэглэлд хяналт тавих, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна хүний эрх, ардчилал, сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтой тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцдэг билээ.

Үзсэн: 1393

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)