Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаадад суугаа сонгогчдын саналыг хурааж дуусав


Densmaa 2017-06-13 03:06

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож санал өгөхөөр гадаадад оршин суугаа 7200 гаруй иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4816 иргэн саналаа өгсөн мэдээ ирээд байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үргэлжилж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай АН, МАН, МАХН-аас тус бүр нэг хүн өрсөлдөж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол улсын  насанд хүрсэн иргэн бүр оролцох бүрэн эрхтэй болохыг Үндсэн Хуулинд заасан. Энэ удаагийн сонгуульд гадаадад суугаа сонгогчдын саналыг өнгөрсөн амралтын тухайн орон нутгийн цагаар 07-00 цагаас 22-00 цагийн хооронд авлаа. Хамгийн эхэнд Австрали улсын Канберра хот дахь салбар комисс санал авах ажиллагааг эхлүүлсэн бол АНУ-ын Сан Франциско хотын салбар өчигдөр Улаанбаатарын цагаар 13 цагт санал хурааж дууссан байна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож санал өгөхөөр гадаадад оршин суугаа 7200 гаруй иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4816 иргэн саналаа өгсөн мэдээ ирээд байна.

Үзсэн: 1355

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (42)