Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад улсад оршин суугаа Монгол иргэд МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөв


Densmaa 2017-06-12 05:06

Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм.

     Гадаадад Монгол Улсын 112 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байдаг бөгөөд 7209 иргэн МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Эдгээр иргэд зургаадугаар сарын 10,11-ний өдөр тухайн улсынхаа орон нутгийн цагаар 07.00- 22.00 цагт саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан байна.

  Тэгвэл МҮОНРТ-ээс энэ сарын 24-нд 21.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэлийг хангаад байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдөж байгаа юм. Мэтгэлцээн нь нэр дэвшигчдийг сонгогчдод хэн нь, хэн бэ гэдгийг таниулах, Ерөнхийлөгч болбол ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг таниулдгаараа чухал ач холбогдолтой. МҮОНРТ өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиудад нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээнийг зохион байгуулж ирсэн билээ.

Үзсэн: 1366

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна