Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт жагсжээ


Densmaa 2017-06-12 05:06

Монгол Улс 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлосон нь нийт экспортын 36 хувийг эзэлсэн байна.

   Монгол Улс зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт, зэсийн олборлолтын хэмжээгээр 17 дугаарт, зэсийн хүдрийн экспортоор тавдугаарт бичигджээ. Энэ нь зэс олборлогч ихэнхи орон зэсийн хүдэр бус цэвэршүүлсэн зэс экспортолдогтой холбоотой юм.

Монгол Улс 2016 онд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортлон 1.7 тэрбум ам.долларын экспортын орлогыг бүрдүүлж, нийт экспортын 36 хувийг дангаараа эзэлсэн байна. Зэсийн экспортын 62 хувийг “Оюу Толгой” ХХК, 30 хувийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тус тус эзэлдэг. Үнийн бууралтаас үүдэн 2017 онд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.3 сая тоннд хүрч, экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэй байгаа юм.

Ингэснээр зэсийн салбар нийт экспортын орлогын 31 хувийг бүрдүүлэн, 2016 оны үзүүлэлтээс 5 нэгж хувиар буурах хүлээлттэй байна.

Үзсэн: 1485

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна