Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

БНЧУ-д хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн асуудлаар ярилцав


Densmaa 2017-06-12 05:06

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Ивана Гроловатай уулзаж, тус улсын хөдөлмөр эрхлэх визийн асуудлаар ярилцлаа.

     Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Ивана Гроловаг урьж уулзан тус улсын хөдөлмөр эрхлэх визийг мэдүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцав. БНЧУ-ын ЭСЯ-нд туршилтын журмаар хэрэгжиж байсан визапоинт системийн II үе шатыг дуусгавар болгох шийдвэрийг тус улсын ГХЯ-наас гаргасныг Элчин сайд мэдэгдээд, визапоинт системийн 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх бүртгэл хэвээр байгааг тэмдэглэв. Визапоинт системд 9 мянга гаруй бүртгэл хийгдсэний олонхи нь хуурамч, сүүлд бүртгүүлсэн иргэд виз мэдүүлэхэд 6 жил орчим хүлээхэд хүрч байгаа зэрэг нь энэхүү системийг цаашид хэрэглэх аргагүй болгож буй талаар болон бусад эрх зүйн асуудлын талаар мэдээлэл өгөв. БНЧУ-д хөдөлмөр эрхлэх монгол иргэдийг хоёр талын хэлэлцээрийг үндэслэн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны шугамаар илгээх-хүлээн авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр чехийн тал идэвхтэй ажиллаж байгааг Элчин сайд мэдээллээ. Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын анхдугаар консулын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэний дагуу энэхүү хөтөлбөрийг ойрын үед батлуулах чиглэлээр хоёр талаас хүчин чармайлт гаргаж хамтран ажиллахыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос хүсэлт болгов.

Үзсэн: 935

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна