Хилийн чанадад суугаа монгол иргэд энэ сарын 10,11-нд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө
Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болох юм.
Энэ сарын 10,11-нд хилийн чанадад суугаа монгол иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон, саналаа өгнө. Сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан эсэхийг тодруулах зорилгоор СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар өчигдөр видео хурал зохион байгууллаа. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Н.Анхбаяр дарга удирдаж байгаа юм. Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болох юм. Санал хураалт маргааш эхлэх тул саналын хуудасуудыг хүргүүлээд байна.
Үзсэн: 1333
Tweet