Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна
Тэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцож байна. Тэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэх бөгөөд хуралдаанд оролцогч зарим улсын төлөөлөгчтэй хоёр талын уулзалт хийнэ. Мөн “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцох юм.
Үзсэн: 1317
Tweet