Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын хөлбөмбөгчин Европ тивээс анх удаа медаль хүртлээ


Densmaa 2017-06-07 04:06

“Пушкаши академи” багт тоглосон Монголын хөлбөмбөгчин Г.Ганбаяр “Байерн Мюнхэн”-тэй хийсэн тоглолтод гоол оруулж, хүрэл медаль хүртсэнээр Европ тивд Монгол улсын нэрийг гаргалаа.

   Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу өнгөрөгч оны есдүгээр сард Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчийн нэг болох Г.Ганбаяр “Сузуки цом”-ын хүрэл медалийн эзэн боллоо.

“Пушкаши академи” эхний тоглолтоо “Байерн Мюнхэн”-тэй хийхэд Г.Ганбаяр 57 дахь минутад сэлгээгээр орсон нь Монгол хөлбөмбөгчин Европ тивийн тэмцээний тоглолтод оролцсон анхны тохиолдол болоод байсан юм.

Тэгвэл Г.Ганбаяр өчигдөр дахин нэг шинэ түүх бүтээсэн нь “Сузуки цом” тэмцээнд торгуулийн цохилтоос гоол оруулан, багийнхаа хамтаар хүрэл медаль хүртсэн явдал байлаа. “Пушкаш академи”, “Будапешт Хонвед” багтай үндсэн цагт 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилтоор ялагч тодроход Г.Ганбаяр багийнхаа хоёр дахь цохилтыг амжилттай гүйцэтгэж, ялалт байгуулахад хувь нэмрээ оруулснаар түүхэн амжилт бүтээжээ.

Пушкашийн академийг Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн нар зорьсон нь Монгол хөлбөмбөгчид анх удаа хилийн чанадад удаан хугацаагаар суралцсан тохиолдол болж байна. Тэгвэл Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн 17 хүртэлх насны багтай дэлхийн хэмжээний тэмцээнд оролцон, гоол оруулж, хүрэл медаль хүртсэнээр Европ тивд Монгол улсын нэрийг гаргасан анхны хөлбөмбөгчин боллоо.

Үзсэн: 1662

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна