Монгол Улсын анхны хиймэл дагуулаа хөөргөв
“Мазаалай” хиймэл дагуулыг 2017.06.04-нд Монголын цагаар 05.00 цагийн орчимд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн Falcon ес пуужингаар хөөргөлөө.
Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г 2017.06.04-нд Монголын цагаар 05.00 цагийн орчимд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн Falcon ес пуужингаар хөөргөлөө. Хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд бүтээсэн юм. Энэ нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулж байгаа юм.
Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд: нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм. Хиймэл дагуул хөөрөх үед цаг агаарын тааламжтай нөхцөл 90 хувьтай бүрдээд байсныг NASA мэдээллээ.
Үзсэн: 960
Tweet