Монголын эмэгтэй жүдочид дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-д тэргүүлсэн хэвээр байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг гаргажээ. Энэхүү чансааг манай эмэгтэй жүдочдоос олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-д тэргүүлсэн хэвээр үлдлээ. Мөн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг гуравдугаар байрт жагссан байна. Энэ жинг Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг тэргүүлж байгаа юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин тавд, Г.Болдбаатар есөд бичигдэж байна. Мөн 66 кг-д Д.Алтансүх долоод, 73 кг-д Г.Одбаяр зургаад, 81 кг-д Н.Дагвасүрэн 10-д жагссан байна.
Үзсэн: 1759
Tweet