Хятадын нэрт аялагч Сун Жиэний "Улаанбаатар аюулгүй хот" сэтгэгдлийг 5 сая хүн үзжээ
Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирж, социал ертөнцөд эерэг сэтгэгдлээ бичсээр байна.
Дэлхийн 105 орноор аялсан Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна. Улаанбаатарт буусны дараах “Улаанбаатар аюулгүй хот” нэртэй түүний анхны сэтгэгдлийг 5 сая хүн үзжээ. Мөн Улаанбаатарын шөнийн талаарх эерэг нийтлэлийг 20 минутын дотор 300 000 хүн үзсэн байна. Аялагч Сун Жиэн нь аяллын маркетинг сурталчилгааг хийж, сошиал ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдгээрээ алдартай нэгэн. Тухайлбал, БНСУ-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үе шаттайгаар, гурван жилийн хугацаанд сурталчилснаар Солонгос руу чиглэсэн хятадын аялагчдын урсгалыг чиглүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлжээ.
Үзсэн: 1130
Tweet