Канадууд Монголын зохион бүтээгчийн бүтээсэн дугуйг тээврийн хэрэгсэлд ашиглана
Канадын Монреал хотын захиргаа оны эхэнд хамгийн загварлаг, аюулгүй ажиллагаатай дугуй бүтээх уралдаан зарласан байна. Уралдаанд Б.Эрдэнэчимэгийн “Manuyi” универсаль дугуйн загвар тэргүүлжээ.
Канад улсын тээврийн гол хэрэгсэл бол унадаг дугуй. Канадын Монреал хотын захиргаа оны эхэнд хамгийн загварлаг, аюулгүй ажиллагаатай дугуй бүтээх уралдаан зарласан байна.
Уралдаанд дэлхийн 56 улс орноос 375 зохион бүтээгчийн бүтээл ирснээс Монголын зохион бүтээгч Б.Эрдэнэчимэгийн “Manuyi” универсаль дугуйн загвар тэргүүлсэн юм. Б.Эрдэнэчимэгийн бүтээсэн дугуйг удахгүй олон тоогоор үйлдвэрлэхээр болсон байна. Монгол бүсгүй Эрдэнэчимэг өмнө нь дэлхийн алдартай Швейцарийн “Victorinox “ компаниас зарласан шилдэг хутганы коллекцид түрүүлж, түүний бүтээсэн хутга нь нийтийн хэрэгцээнд гарч байжээ.
Үзсэн: 1183
Tweet