Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэнэ
Дэлхийн сүүний өдрийг “ИРЭЭДҮЙГЭЭ СҮҮГЭЭР МЯЛААЯ” уриан дор зургаадугаар сарын 1-10 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дах удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-10 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийг монгол орон даяар “ИРЭЭДҮЙГЭЭ СҮҮГЭЭР МЯЛААЯ” уриан дор тэмдэглэхээс гадна төв талбайд сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулна.
Хүүхдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд баталгаатай түүхий эд шаардлагатай учир энэ ажил фермийн хөгжлөөс эхлэх учиртай. Сүүний өдрүүд тэмдэглэх явцад сүүний эрчимжсэн аж ахуйн хөгжлийн талаар өргөн хэлэлцэхээр төлөвлөж байна.
Үзсэн: 1028
Tweet