“Прогрессив Аллианс -Дэвшилтэт холбоо”-ны дөрөвдүгээр бага хурал болж байна
Тус бага хуралд таван тивийн 34 улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцож байна
Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн “Прогрессив Аллианс -Дэвшилтэт холбоо”-ны дөрөвдүгээр бага хурал энэ сарын 25, 26-нд манай улсад болж байна. Энэ удаагийн бага хурал “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдвээр болох бага хуралд Англи, Австри, Швед, Португаль, Гүрж, Герман, Бельги, Малайз, Морокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг таван тивийн 34 улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцож байна. Хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгж байдал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлүүдэд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцож байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Герман улсад болсон ээлжит хурлын үеэр тус байгууллагын гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгожээ. Швед, Португалийн ерөнхий сайд нараас эхлээд нэр хүнд бүхий улс төрийн удирдагч багтсан тус хороонд манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.
Үзсэн: 931
Tweet